Мэндчилгээ

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Булган мах маркет ХХК нь 2018 оноос Булган аймгийн Хутаг-Өндөр суманд жилд 15,000 тонн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадал бүхий өөрийн үйлдвэрийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Бид гадаад, дотоодын зах зээлийн хэрэглэгчдэд эрүүл, аюулгүй байдлын стандарт, шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлэн ажиллаж байгаа бөгөөд Монгол малын махыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, орон нутагт нэмүү өртөг бий болгох, шинээр ажлын байр бий болгох тал дээр анхааран ажиллаж байна.

Манай компанийн туршлагатай, мэргэжлийн ур чадвартай баг хамт олон мал бэлтгэх, эхлэн боловсруулах, мах ангилах болон түүхий эд боловсруулах технологийн дэлхийн зах зээлийн стандарт, шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж байгааг дуулгахад таатай байна.

Цаашид бид үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, хэрэглэгчиддээ эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнийг хүргэж, чанартай, найдвартай үйлчилгээ үзүүлэн ажилласаар байх болно.

Биднийг дэмжин ажилладаг та бүхэндээ эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.БАЯНМӨНХ

© 2025 он. Bulgan Makh Market. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency