Япон Улсын Токио хотноо FOODEX JAPAN 2024” олон улсын цогц үзэсгэлэн 2024 оны 3 дугаар сарын 5-наас 8-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Энд манай улсаас “Макс фүүд”, “Булган мах маркет”, “Газар шим”, “Дорнод мах маркет”, “Силк рөүд трейдинг”, “Стандарт фүүд”, “Тэсо”, Дэй чаннел”, “Дүүрэн фүүд”, “Монэнзим Мед”, “Рефлекс” компаниудын төлөөлөл оролцож үндэсний бараа, бүтээгдэхүүнээ сурталчиллаа.
“Булган мах маркет” компани нь Японы мах, махан бүтээгдэхүүний томоохон импортлогч худалдааны компанитай хамтран оролцож, улмаар монгол адууны мах болон дайвар бүтээгдэхүүнийг японы зах зээлд нийлүүлэх тухай гэрээнд японы талтай гарын үсэг зурж байгуулав.
Монголын эрүүл бэлчээрт өсгөж үржүүлсэн адууны мах нь цэвэр органик гэдгээр амт чанар нь үнэлэгдэж ийнхүү японы зах зээлд нийлүүлэгдэхээр боллоо.
Энэхүү гэрээ, хэлцлийг амжилттай болгоход МҮХАТ болон түүний Япон дахь салбар танхим дэмжлэг үзүүлэн хамтарч ажилласанд талархал илэрхийлье.
Дашрамд дурдахад “Foodex Japan 2024”арга хэмжээнд дэлхийн 70 орчим улс орны 2000, Японы 1000 орчим компани оролцож хүнсний бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг танилцуулсан.
Монголын бизнес групп “Foodex Japan-2024”-ийн үеэр Японы Ибараки мужийн Намэгата хотын “Намэгата фаамүз бриж” компаниар орж түүхий эд тариалалт, хадгалалт, боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, технологи болон борлуулалтын менежментийг аялал жуулчлалын салбартай хэрхэн уялдуулан хөгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцлаа.
Монголын бизнес эрхлэгч нар өөрийн орны түүхий эдийг ашиглан үйлдвэрлэл эрхэлж эцсийн бүтээгдэхүүн болгож улмаар “Made in Japan” шошгоор Дэлхийн зах зээлд нийлүүлэх талаар хамтран ажиллах боломжтойг ярилцлаа.
© 2025 он. Bulgan Makh Market. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency