Бидний тухай

Булган мах маркет ХХК нь Булган аймгийн Хутаг-Өндөр суманд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр байгуулагдсан ууган үйлдвэрүүдийн нэг бөгөөд жилд 15,000 тонн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай.

2018 онд иж бүрэн тоноглосон мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлж орон нутгийн малчидтай тогтмол хамтран ажиллаж байна.

Бид малыг эрүүлжүүлэх тал дээр анхаарч, малчидтай хамтран ажиллаж байгаа бөгөөд ингэснээр эрүүл мал хүлээн авч боловсруулах, малын үнэ цэнэ өсөх, эдийн засгийн эргэлт нэмэгдэх зэрэгт мах боловсруулах үйлдвэр, малчдын хооронд харилцан ашигтай, хамтран ажиллах боломжийг олгож өгч байгаа юм.

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн хувьд хэрэглэгчдийн эрүүл мэнд нэн тэргүүнд байх ёстой тул бид эрүүл, аюулгүй, найдвартай, чанарын шаардлага хангасан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг Монгол улсын болон Олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартуудын дагуу үйлдвэрлэн гадаад, дотоодын хэрэглэгчид, харилцагч нартаа нийлүүлэн ажиллаж байна.

 

© 2025 он. Bulgan Makh Market. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency