Хүний нөөц

Компанийн үнэт зүйлс, эрхэм зорилго, зорилт, стратегид нийцүүлэн, ажлын бүтээмж , үр ашгийг нэмэгдүүлэхэд сэтгэл зүтгэлтэй, чадварлаг ажилтнууд хамгийн чухал.  Ажилтныг оновчтой сонгож, сурган хөгжүүлж өндөр мэдлэг боловсрол, ур чадвар, зөв хандлагатай ажиллагсдаар багаа бүрдүүлэн, гүйцэтгэлийг нь шударгаар үнэлж, өрсөлдөхүйц цалинтай, сэтгэл ханамжтай хүчирхэг хамт олныг бий болгоход манай хүний нөөцийн бодлого оршино.

Ажлын байрны сонгон шалгаруулалтыг та бүхнээс ирүүлсэн мэдээлэл, баримтад үндэслэж бизнесийнхээ үндсэн зарчимд тулгуурлан шударга, ил тод, нээлттэйгээр ажил горилогч бүрд боломжийг адил тэгш олгон явуулна.

 

Нээлттэй ажлын байр

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Хүний нөөцийн функцуудыг хэрэгжүүлэн ажиллах
  • Идэвхжүүлэлт болон олон нийтийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
  • Гүйцэтгэлийн үнэлгээ, цалин хөлсний системийг хэрэгжүүлэх
  • Компанийн соёлыг бүтээж, багаар ажиллах чадвартай

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хүний нөөцийн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай, хүний нөөцийн салбарын мэдлэгтэй
  • Бие даан сургалт зохион байгуулах туршлагатай
  • Хурдтай, манлайлагч, шинийг санаачлан хэрэгжүүлж үр дүнг гаргах чадвартай

Нэмэлт мэдээлэл

  • ERP систем дээр ажиллаж байсан бол давуу талтай

© 2025 он. Bulgan Makh Market. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency